Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.
Монгол хэл бичгийн шалгалт нь нийт 50 оноотой бөгөөд 100 минут үргэлжилнэ. Шалгалтад,
- Уншаад ойлгох чадвар
- Зөв бичих чадвар
- Монгол бичгээр унших чадвар
- Эх зохион найруулах чадвар зэрэг дөрвөн гол агуулгатай. Эдгээрээс эх зохион найруулах чадвар 20 онооны даалгавар юм.
Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулагдах байршлуудыг ЭНД дарж хараарай.