БНСУ-д өвөлжиж байгаа хэмээгдээд буй УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нийтлэл бичсэн нь өнөөдрийн “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн байна. Тус нийтлэлд өгүүлж буй чухал санаануудаас онцлон хүргэж байна.
Цар тахлыг дэлхий нийтээрээ “баяртай байхгүй үхэл” гэж нэрлэж байна. Хайртай дотны хүмүүсээ шилэн хаалга, цонхны цаанаас харж, гарыг нь атгаж чадахгүй, айпад, таблет утасны цаанаас харж үдэх нөхцөл байдалд дэлхий даяараа орж байна.
2020 оны 12 дугаар сараас эхлэн Хятад, ОХУ, Англи, АНУ зэрэг томоохон эдийн засагтай орнууд иргэдээ иргэдээ вакцинд хамруулж эхэлсэн. Хятад улс “Ковид-19”-өөс болж алдсан нэр хүндээ сэргээх, эерэг дүр төрхийг дэлхий нийтэд бий болгохын тулд “вакцины диплотам бодлого” явуулж байна. Хөгжиж буй орнуудад 2021 он гэхэд 2 тэрбум тун вакцин нийлүүлэх зорилготой ДЭМБ-ын санаачилга болох “КОВАКС”-т Хятад улс нэгдсэн билээ. ОХУ ч ялгаагүй “вакцины дипломат ажиллагаа явуулж байна.
Нөгөө талаар, хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлэх өрсөлдөөнд Оросын хамгийн том өрсөлдөгч нь Хятад байх магадлалтай. Хятад Оростой харьцуулахад “вакцины дипломат бодлого” хэрэгжүүлэхэд АНУ хоцорч явна.
Их Британи, Япон, Австрали, Канад зэрэг хөгжингүй орнууд иргэдээ вакцинжуулахаас гадна хөгжиж буй орнуудад “вакцин” илүүчлэхэд анхаарч байна. Тухайлбал, Их Британи хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг эрх тэгш хүртээх зорилготой Cowax АМС хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Covax ACT Acelerator механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болоод байна.
2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай байх ажээ. Дэлхийн банкны таамагласнаар 2020 онд дэлхийн ДНБ-ий өсөлт 5.2 хувиар буурах ба дэлхийн II дайнаас хойших хамгийн муу үзүүлэлт болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүдээс ганцхан Хятад 2020 онд 1.8%, 2021 онд 8%-ийн өсөлттэй байхаар байна. Хятад улс 2028 онд GDP-ийн өсөлтөөр АНУ-ыг гүйцэж түрүүлж дэлхийд 1-т орно гэж Английн эрдэмтэд тооцоолсон байна.
Боловсролын хоцрогдолтой “Ковид-19 үеийнхэн” бий боллоо. Олон улсад 1.7 тэрбум хүүхэд танхимд суралцах боломжгүй болсон байна. Цар тахлаас болж Ази, Номхон далайн бүс нутгийн сургуулийн хүүхдүүд сурах ёстой нийт хугацаанаасаа 0.7 жилээр богино сурахаар байгааг Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ.
Харин “Ковид-19”-ийн тархалт дижиталчлал, цахимжилтын хурдыг эрчимжүүлж байна. Товчоор хэлбэл, 5G болон бусад дэвшилтэд, өндөр хурдны сүлжээнүүд байхгүй бол 2021 онд яригдаж буй хиймэл оюун ухаанд тулгуурласан дэлхийн хөгжлийн чиг хандлагууд хэрэгжих боломжгүй юм. Эрүүл мэндийн салбарт “зүүдэг” хэрэгсэл хүмүүсийн сонирхлыг илүү татах төлөвтэй байна. Жирийн цагийг 5G сүлжээнд ашигласнаар хүний хэвийн бус зүрхний цохилтыг олж тогтоох боломж нээгдэнэ.
Ковидын дараах эдийн засгийн шинэ орчинд бид бэлдэх хэрэгтэй байна. Бидний хөрш Хятадын эдийн засгийн 30%-ийг дижитал эдийн засаг бүтээж байгааг мартах ёсгүй. Гадаад худалдаа улам бүр дижиталжиж, бүтэцжиж байна.