М.Баярмагнайг Сангийн яамнаас ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтох авлига, албан тушаалын хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж буй. Хамгийн сүүлд түүнд холбогдох хэрэгт 17 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, автомашиныг битүүмжилсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Зам, тээврийн сайдын 2026 оны А/99 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон М.Баярмагнай өнөөдрөөс /2026.04.09/ үүрэгт ажилдаа орлоо.

М.Баярмагнай өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан юм.

Х.Билгүүнсайхан маргааш Азийн аваргын төлөө тулалдана
Х.Билгүүнсайхан маргааш Азийн аваргын төлөө тулалдана
 
О.Ариунзаяа Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
О.Ариунзаяа Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!