Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэх үеэр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан "Б.Жаргалан гишүүн надаар хичээл заалгаж байхдаа хүнээр гуйлгаж дүнгээ тавиулж байсан" гэсэн нь зарим гишүүдийн дургүйцлийг хүргэсэн.

АН-ын бүлгийн зарим гишүүд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Х.Нямбаатарыг дагасан бүх хүн Х.Нямбаатар болж хувирдаг. Одоо Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна.

Орж ирээд шууд загнадаг, асуултад хариулдаггүй. Энэ хандлага хуулийнх нь зорилгыг шууд тодорхойлж байна" гэв.

Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол энэ хуулийг татаж авна
Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол энэ хуулийг татаж авна
 
СХД “Аюулгүй гудамж 2026” аяныг зарлаж, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна
СХД “Аюулгүй гудамж 2026” аяныг зарлаж, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.