Европын аваргуудын лигийн шөвгийн наймын хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эхний тоглолтод ПСЖ, Атлетико Мадрид багууд хожил байгууллаа. Өнгөрсөн жилийн шөвгийн 16-д ПСЖ болон Ливерпүүл багууд учраа таарч ПСЖ ялалт байгуулсан. Хоёр баг энэ жил шөвгийн наймд учраа таарсан. ПСЖ гэрийн даалгавраа сайн биелүүлж уг тоглолтод 2-0 харьцаатайгаар хожил байгууллаа. Бөмбөг эзэмшилт, хаалга руу чиглэсэн довтолгоо, дамжуулалт гээд бүх үзүүлэлтээр илүү тоглолтыг өнгөрсөн улирлын аваргууд үзүүллээ. Харин Ливерпүүл гэртээ хүндхэн даалгавартай буцаж байна.
Харин нөгөө талд Испанийн хоёр клуб шөвгийн наймд учраа таарсан. Эхний тоглолт Барселона клубийн "Champ Nou" цэнгэлдэхэд болов. Атлетико Мадридын довтолгоо хаалга руу чиглэсэн цохилтууд оновчтой байж тоглолтын 45, 70 дахь минутад гоол оруулж 2-0 харьцаатайгаар хожил байгууллаа. Харин Барселона илүү бөмбөг эзэмшиж тоглосон ч гэртээ гоол оруулж чадалгүй айлын талбай руу явахаар боллоо.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!