CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээний шигшээ наймд өрсөлдөх багууд тодорсон. "The MongolZ" багийн хувьд хэсгийн тоглолтоо 3-1 амжилттайгаар шигшээ шатанд өрсөлдөх эрхээ аваад байгаа. "The MongolZ" хагас шигшээд шалгарах эрхийн төлөө "PARIVISION" багтай өнөөдөр шөнийн 00:00 цагаас тоглоно. Хоёр багийн тоглолт өмнөх тоглолтуудаас шалтгаалан хойшлох магадлалтай.
Хоёр баг хамгийн сүүлд 2024 оны 7-н сард "Skyesport Championship 2024" тэмцээнд учраа таарч "PARIVISION" багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэнэ.