MongolZ баг “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтoo өнөөдөр 18.00 цагт Wildcard багийн эсрэг хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

The MongolZ баг “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтoo өнөөдөр 18.00 цагаас Wildcard багийн эсрэг хийнэ.

Энэхүү тоглолт нь 2-1 үзүүлэлттэй багуудын хооронд явагдах бөгөөд хожил байгуулсан баг нь шигшээ шатанд шалгарч, тайзны тоглолт хийх эрхээ авна.

PGL Bucharest 2026 тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд Румын улсын нийслэлд, тэмцээний зохион байгуулагчийн студид болно. Нийт шагналын сан нь $1,250,000 хүрч байна. Гэвч маш шахуу хуваарийн улмаас хэд хэдэн хүчирхэг баг оролцох боломжгүй болжээ.

Зарим багууд (Aurora, Team Liquid, Passion UA) доод түвшний тэмцээнүүдэд оролцож, нэмэлт VRS оноо цуглуулахыг илүүд үзсэн. Харин (Vitality, NAVI, FURIA) IEM Rio 2026-ийн өмнө амралт авчээ. Оролцогчдын жагсаалт байнга өөрчлөгдөж, тэмцээн эхлэхийн өмнө ч MIBR, Inner Circle Esports, Wildcard, EYEBALLERS багууд paiN Gaming, Imperial Esports, The Huns Esports, M80 багуудыг орлосон байна.

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо
Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо
 
Ж.Батжаргал: Хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулж болохгүй учраас “Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжих“ санаачилгыг гаргасан
Ж.Батжаргал: Хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулж болохгүй учраас “Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжих“ санаачилгыг гаргасан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!