Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын ҮБХ-ны хурал Төрийн ордонд 10.00 цагаас эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өчигдөр Ардчилсан нам XVIII Их хурлаа хийж ҮБХ-ны гишүүдээ батламжилсан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд Үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах журмыг танилцуулах болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Сануулахад, АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр ярихдаа "Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ард түмэн төдийгүй намын дүрэм журамд нийцэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах журмыг маргааш танилцуулна. Нэг жилийн хугацаа байгаа учраас эхлээд тоглоомын дүрмээ тогтох хэрэгтэй" гэсэн юм.

Улаанбаатарт 12 хэм дулаан
Улаанбаатарт 12 хэм дулаан
 
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.