“Баянгол Боловсрол-2026” үзэсгэлэнд их дээд сургуулиудаас гадна 10 гаруй орны 300 гаруй боловсролын байгууллага оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Баянгол дүүрэг гурав дахь жилдээ 12 дугаар анги төгсөгчиддөө зориулж “Баянгол Боловсрол-2026” экспо арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр төгсөх ангийн сурагчиддаа зориулж “Баянгол боловсрол-2026” экспо арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Боловсролын зээлийн сангийн дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлтсийн дарга Ц.Доржсүрэн, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар болон албаны хусад хүмүүс оролцлоо. Энэ жил Баянгол дүүрэгт байдаг төрийн болон төрийн бус өмчийн сургуулийг 3899 суралцагч төгсөж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд оролцсоноор мэргэжил дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл авах, мэргэжлээ зөв сонгоход томоохон дэмжлэг болох юм. Энэ удаагийн үзэсгэлэнд,

  • АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 гаруй сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгч, Дотоодын их, дээд сургуулиудаас

  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, Мандах их сургууль болон бусад сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар элсэгчдэд зориулсан танилцуулга мэдээллийг өгч байна. Мөн хэлний сургалтын төвүүд болон гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа боловсролын төвүүд тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж байна. Өнгөрсөн онд Боловсролын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 гаруй улсын 200 гаруй их, дээд сургуулийн элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, 7,000 гаруй сурагч хамрагдаж байсан. Мөн 10 сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан юм. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээнд оролцогчид маань улам өргөжиж, дотоодын их дээд сургуулиудаас гадна 10 гаруй орны 300 гаруй боловсролын байгууллага оролцож байна.

Хүлэгүүд “BCL EAST ASIA 2026” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
Хүлэгүүд “BCL EAST ASIA 2026” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
 
Ж.Батжаргал: Бид 2028 онд ард түмэндээ хийсэн ажил, хэлэх үгтэй очих хэрэгтэй
Ж.Батжаргал: Бид 2028 онд ард түмэндээ хийсэн ажил, хэлэх үгтэй очих хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!