Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн багуудын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" баг оролцож байгаа. Манай баг тамирчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн “South China Athletic” багийн эсрэг хийнэ. Хоёр багийн тоглолт 20:00 цагаас эхэлнэ. Хүлэгүүдийн хувьд холбогчийн байрлалын хүчээ зузаатгаж энэ улиралд "Дархан Юнайтед" багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон О.Тулгыг эгнээндээ нэгтгээд байгаа. Мөн гэмтэлтэй байсан Иан Миллер бэртлээсээ эргэн ирж багтайгаа нэгдээд байгаа.
Манай баг тэмцээний B хэсэгт багтсан ба дараагийн тоглолтоо энэ сарын 19, 21 -нд хийх хуваарьтай байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!