Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын бүрэлдэхүүн хараахан тодорхой болоогүй байна. Ерөнхий сайдын зүгээс өчигдөр ХҮН намд "Засгийн газарт хамтрах" саналаа хүргүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.
Дээрх саналыг ХҮН нам Төлөөлөх зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх юм. Тэгвэл тус намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газарт хамтрах эсэхээ шийдвэрлэхээр болсон байна.
ХҮН намын дарга Т.Доржханд цахим хуудаснаа "Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг Монгол Ардын Намын дарга Н.Учралаас ирүүллээ.
ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!