УИХ-ын Тамгын газрын дэд даргаар Г.Эрдэнэбатыг томилсон аж. Тэрбээр өмнө нь Улсын Ерөнхий прокурорын орлогчоор, мөн УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм.
Хуульч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:
-1994 онд Цагдаагийн дээд сургууль,
-1997 онд БХИС-ийн Удирдлагын сургууль,
-2000 онд ОХУ-ын Уралын Улсын хуулийн академийг тус тус дүүргэсэн, хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
-1994-1995 онд Хилийн цэргийн офицер,
-1995-1997 онд БХИС-д багш,
-1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх,
-2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
-2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар тус тус ажиллаж байсан. 2010 оноос одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн прокурорын туслах, 2013-2020 онд Ерөнхий прокурорын орлогчоор тус тус ажиллаж байв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!