
Олон улсын инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний номын сангаас Монголд хэвлэгдэж байсан "Тоншуул" хошин шог сэтгүүлээр үзэсгэлэн гаргахаар болжээ.
Улс төр уран сайхны “Тоншуул” сэтгүүл нь 1935 оноос эхлэн залуучуудын түр хорооны дэргэд “Хүмүүжил жигшил” нэрээр анх хэвлэгдэж эхэлсэн бөгөөд улмаар МАХН -ын Төв хорооны хэвлэл “Үнэн” сонины харьяалалд багтан Төрийн төв хэвлэл статустайгаар үргэлжлэн гарч байжээ.
1935-1940 онд “Хүмүүжил жигшил” нэрээр
1940-1943 онд “Хурц дөл”, “Матар” зэрэг нэрээр
1943-1960 онд “Үнэн” сонинд нэгдэж, нүүр, булангийн хэмжээнд
1960-1966 онд “Хүмүүжил жигшил” нэрээр дахин сэргэж
1966 оноос хойш “Тоншуул” нэрээр гарч байгаад 1990 оны эхнээс тасарчээ.
"Тоншуул" сэтгүүл нь оргил үедээ 135 мянган хувь хэвлэгдэн түүхэн рекордыг тогтоож байсан Монголын хэвлэлийн түүхэнд чухал байр суурийг эзэлдэг байсан сэтгүүл юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!