Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Senzu IEM Rio 2026 тэмцээнийг бүсийн дүрмийн улмаас өнжинө

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 59 секунд

"Passion UA" багийн бүрэлдэхүүнд нэгдсэн Senzu IEM Rio 2026 тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Senzu оролцохгүй болсон шалтгаан нь тэмцээний дүрэмтэй холбоотой. Passion UA баг нь IEM Rio 2026 тэмцээнд урилгаар оролцож байгаа. Тэмцээний дүрмийн дагуу урилга авсан багт тухайн бүсийн тоглогчид байх ёстой гэнэ.

Senzu-г орлож Хойд Америкийн тоглогч Justin “FaNg” тоглоно. Түүний хувьд түр орлон тоглогчийн бүртгэлээр багт нэгдээд байгаа юм. Энэ өөрчлөлт нь багийн стратеги болон тоглолтын хэв маягт тодорхой нөлөө үзүүлэх магадлалтай ч багийн зүгээс тэмцээнд оролцох эрхээ хадгалах зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.

Энэхүү тэмцээнд 16 баг оролцох ба тэмцээн дөрөвдүгээр сарын 13-нд эхэлнэ.

ЭТТ ХК: 32 мянган тн нүүрс арилжлаа
ЭТТ ХК: 32 мянган тн нүүрс арилжлаа
 
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.