
Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатны сүүлийн тоглолт "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" багуудын дунд өрнөж Бодонс ялалт авч анх удаа финалд шалгарсан. Тэднийг финалын шатанд сүүлийн хоёр жил дараалан аваргын цомыг өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг хүлээж байна. Хоёр багийн финалын цувралын эхний тоглолт нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд 19:10 цагаас эхэлнэ.
Хоёр баг өнгөрсөн жилийн хагас шигшээд таарч цувралын долоо дахь тоглолтод Хүлэгүүд хожил байгуулж финалд шалгарч байсан.
Бодонс эхний шатанд Майнерсыг 4-1, Эйпс багийг 4-3 харьцаатайгаар буулган авч финалд шалгарсан. Харин лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" баг эхний шатанд "Дархан Юнайтед" багийг 4-0, Шонхоруудыг 4-1 харьцаатайгаар буулгаж аваад байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!