Сүүлийн 24 цагт Улаанбурханы 12 тохиолдол батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14452 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11702, орон нутагт 2745 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 27-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 35 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 22 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 1 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5252 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3533, 5-9 насны 1850 хүүхэд, 15-19 насны 1788 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

АҮЭБЯ: Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай
АҮЭБЯ: Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай
 
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!