Зэвсэгт хүчний …дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаангүй эмнэлэгт байна гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудаас дараах мэдээллийг өглөө.
Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн штабын дарга хурандаа Б.Дорждэрэм
Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрлах манай Барилга, инженерийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргасан. Үүнээс болж нэг цэрэг бэртсэн. Маргалдсан хоёр цэрэг Завханых дотно найзууд байсан. Барилга, цэргийн инженерийн удирдах газраас болсон үйл явдлыг тодруулж гэмтсэн цэргийг энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авчирсан. Эмнэлгийн байгууллагаас зохих арга хэмжээг авсан. Хүний нүүрэн дээр байгаа шарх учраас яаралтай авчирч косметик оёдол хийсэн. Алба хаагчийн биеийн байдал хэвийн, ухаан санаа нь орж гарсан зүйл байхгүй. 22-ний өдрийн 17:00 цагийн үед уг үйл явдал болсон. 10 минутын дараа Баянхонгор аймгийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хэрэг нээгээд ажиллаж байгаа.
Зэвсэгт хүчний хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга бригадын генерал С.Баяр-Очир
Уг хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас шалгалтын бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллаад ирсэн. Уг хэрэг дээр хоёр хугацаат цэргийн алба хаагчдын дунд болсон. Өөр оролцсон хүн байхгүй. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээг авна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!