Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Батлан Хамгаалах Яам, түүний харьяа салбар нэгж байгууллагуудын дийлэнх нь Нийслэлийн зүрх болсон Баянзүрх дүүрэгт байрладаг.

Өнөөдөр Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх боломжийн талаар тус дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхантай санал солилцлоо.

Нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүлсэн юм. Ингэснээр:

-Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн Цэргийн төв эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах боломжтой болох

-Яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах

-Шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой болно.

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, хэлэлцэх боломжтой
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, хэлэлцэх боломжтой
 
Netflix-ийн Монголд хийж буй нэвтрүүлэг энэ сарын 24 болон 31-нд цацагдана
Netflix-ийн Монголд хийж буй нэвтрүүлэг энэ сарын 24 болон 31-нд цацагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.