
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БЗС-гийн зээлээр Виржиниагийн их сургуульд суралцсан эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайдад ханджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа,
"Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та:
Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”) хувийн дансандаа 32,000 доллар авчихаад хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй.
Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш. Хууль зүйн сайд гэж байх уу.
Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.
Жич: Хулхи их сургууль (“sham university”), хуурамч диплом үйлдвэрлэгч (“diploma mill”) гэдэг нь олон улсын эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд болно" гэжээ.


