Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Бодь группээс 500 мянган ам.доллар авсан“ гэх асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр энэ үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой ноцтой мэдэгдлийг хийсэн байдаг. Тодруулбал, тэрбээр "Саяхан би бас их сонин зүйл олж сонссон. Б.Энхбаяр яагаад тухайн үед Бодийн талаар яриагүй вэ гэхээр сонсголын өмнө байна уу, дараа нь Бодь группээс 500 мянган долларын хандив авсан юм байна. Би ирэх 7 хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа" гэж ярьсан байдаг. Тэгвэл өнөөдөр 11.30 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулах хүсэлтээ АТГ-д өгөхөөр болжээ.

Дашрамд дурдахад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “Бодь” групптэй хийсэн 6 оффтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. “Бодь” группийн оффтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. "Голомт"-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг" хэмээн мэдэгдээд буй билээ.

ХҮН намын зөвлөл: Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
ХҮН намын зөвлөл: Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
 
П.Хишигбаяр: “Хонгил“-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна
П.Хишигбаяр: “Хонгил“-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!