NBA удирдах зөвлөлийн хурлаар шинэ багийн асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 40 секунд

NBA лигийн удирдах зөвлөлийн хурал энэ сарын 24-25-нд Нью Йорк хотноо болно. Уг хуралдаанаар NBA-д шинэ баг нэмэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Шинэ багийг хаана байгуулах тал дээр АНУ-ын баруун хойд эрэгт байрлах Сиэтл болон Лас Вегас хотод нэмэх боломж хамгийн өндөр байгаа. Хэрэв энэ санал 70 хувиас дээш буюу 30 багийн эздээс 23-н хүн зөвшөөрвөл албан ёсоор баталгаажих шатандаа орно. Лигт шинээр нэмэгдэх нэг багийн үнэлгээ 7-10 тэрбум доллар байна гэх тооцоолол гарсан. Хоёр баг нэмэгдэхээр бол 28-29 оны улиралд хөшгөө нээх боломжтой гэж харж байгаа гэнэ.

Сиэтл хотын хувьд 1967 онд "Seatle SuperSonics" багийг байгуулан нэг удаа NBA-д аваргалж байсан. Харин 2007 онд баг зарагдаж Оклахомад ирж бидний мэдэх "Oklahoma City Thunder" баг байгуулагдаж байсан түүхтэй. Сиэтл хот дахин шинэ багтай болох нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд хүлээж байсан сайн мэдээ гэдэг нь лавтай. Харин нөгөө багийг Лас Вегас хотноо байгуулахаар ярилцаж байгаа. Мэдээж зах зээлийн бүх боломжоо харсан ч хамгийн боломжит хувилбар юм.

NBA-д хамгийн сүүлд 2004 онд "Charlotte Bobcats" баг нэмэгдэж байжээ.

Т.Аубакир: Үе тэнгийн дээрэлхэлтийн үед дэвтэр номыг нь авч шидэх, хувцас дээр нь юм асгах, зурах, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл хийж байна
Т.Аубакир: Үе тэнгийн дээрэлхэлтийн үед дэвтэр номыг нь авч шидэх, хувцас дээр нь юм асгах, зурах, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл хийж байна
 
Д.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд оролцсон бол өмөөрдөггүй байх хэрэгтэй
Д.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд оролцсон бол өмөөрдөггүй байх хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!