Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсож буй юм. Энэ үеэр ГБХНХ-ын сайд Т.Аубакир "108 төвд 2024-2026 оны хооронд үе тэнгийн дээрэлхэлтийн 2300 дуудлага бүртгэгдсэний дийлэнх хувийг 11-14 насны хүүхдүүд эзэлж байна. Үе тэнгийн дээрэлхэлтийн үед бие махбодид халдах, дэвтэр номыг нь авч шидэх, хувцас дээр нь юм асгах, зурах, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл хийж байна" гэлээ.