
Ираны эсрэг эхлүүлсэн АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан дээд удирдагч Али Хаменеигийн хүү Можтаб Хаменеи Ираны дээд удирдагчаар сонгогджээ.
Тэрбээр Тегеранд шашны сургуульд дунд боловсрол эзэмшиж, 17 насандаа Иран-Иракийн дайны үеэр богино хугацаат цэргийн албыг хэдэнтээ хаасан байна. 1999 онд Кум хотноо шашны сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Можтаб Хаменеи өнөөдрийг хүртэл олны анхааралд төдийлөн орж байгаагүй, төрийн албан тушаал хашиж, олон нийтэд хандан үг хэлж, ярилцлага өгч байгаагүй аж.
Түүнийг томилогдсоны дараа Ираны хувьсгалын харуулуудын корпус "Шинэ удирдагчдаа үнэнч байж, заавар тушаалыг нь биелүүлэхийн тулд амиа өргөхөд бэлэн" гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: IRIB, Tasnim
Гэрэл зураг: Reuters
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!