Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ.

​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

​Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоосон.

ШУУД: “Хөгжлийн банкны“ гэх тодотголтой эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан
ШУУД: “Хөгжлийн банкны“ гэх тодотголтой эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан
 
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!