Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увсын 100 жилийг найруулсан найруулагч Улсын наадам найруулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Өнөөдрийн /2026.02.16/ хуралдаанаар Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөг арга хэмжээний уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцэв.

Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явууллаа.

Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.

Хурлын төгсгөлд Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.

НЭГ ДОРООС: Манайд хэрэгжих гэж буй НОГООН ОНОО ба гадаадын улс орнуудад хэрэгжүүлж буй ТУРШЛАГААС
НЭГ ДОРООС: Манайд хэрэгжих гэж буй НОГООН ОНОО ба гадаадын улс орнуудад хэрэгжүүлж буй ТУРШЛАГААС
 
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.