“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Огноо
Унших
3 минут 38 секунд

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт болсон гэдгийг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа "Амар байна уу 2026" цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн “Амар байна уу 2026” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг мэргэжилтэн, шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав.

Шилдэг мэргэжилтэн:

  • Налайх дүүрэг: Б.Билгүүн
  • Сонгинохайрхан дүүрэг: М.Гэрэлмаа
  • Баянзүрх дүүрэг: Б.Өнөрцэцэг
  • Хан-Уул дүүрэг: О.Лхагвасүрэн, Т.Идэрхангай
  • Сүхбаатар дүүрэг: Л.Мөнхзул
  • Чингэлтэй дүүрэг: Э.Төмөрхуяг
  • Багануур дүүрэг: Э.Энхтуул
  • Багахангай дүүрэг: Д.Ууганбаатар
  • Баянгол дүүрэг: Б.Зулзаяа нар тус тус шалгарав.

Шилдэг үйлдвэр эрхлэгч:

Налайх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ЭСЭХҮ” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ХУР” брэнд
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Sonne hand made” брэнд

Сонгинохайрхан дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “UG” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Одь тан” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Өв урлал”

Баянзүрх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Made everyday” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Амин дэлбээ дэлгэрэх” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монарс вүүд” ХХК

Хан-Уул дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арагонт арьсан урлагийн студи” ХХК
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Ургах жигүүр” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монэнзим” ХХК

Сүхбаатар дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Зинад” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “АМДЭ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Керамик тунгалаг”

Чингэлтэй дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Хос үйлс” урлан
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Эхний булаг” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран дархан”

Багануур дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Отгонням
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Ш.Баясгалан
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран хийц Оюудай” брэнд

Багахангай дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Мөнхжаргал
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Хасчулуун
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Торгор

Баянгол дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ДАБА” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арвижих гурван эрдэнэ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Лхам” брэнд нар тодорсон юм.

Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүрэг тус бүрд өөрсдийн онцлог бүхий “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаараа онцлогтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллажээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!