
АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг шалгаж эхлээд буй. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажилласан гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ үеэрээ тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулжээ.
Нэгжлэгтэй холбоотойгоор Н.Энхбатыг саатуулсан зүйл байхгүй бөгөөд түүний хувьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалттай байгаа юм.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!