Шинжлэх ухаан, Судалгаа хөгжүүлэлтийн (R&D) байгууллагын менежментийн чиглэлээр шинэ бүтээлийн нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Орчин үеийн шинжлэх ухааны байгууллагуудад хамгийн чухлаар яригдах болсон Шинжлэх ухаан байгууллагын менежмент, мэдлэгийн менежмент, өөрчлөлтийн манлайллын чиглэлээр Монгол Улсаас олон улсын SPRINGER NATURE болон SCOPUS хэвлэгдсэн бүтээлийн нээлт болж өндөрлөлөө. “Enhancing Organizational Effectiveness through Knowledge Management and Transformational Leadership” буюу “Мэдлэгийн менежмент ба өөрчлөлтийн манлайллаар байгууллагын үр ашгийг дээшлүүлэх нь” сэдэвт тус бүтээл нь шинжлэх ухаан, судалгаа-хөгжүүлэлтийн (R&D) байгууллагын менежментийн чиглэлээр Монгол Улсад бичигдсэн анхны бүтээл юм.


Энэхүү бүтээл нь шинжлэх ухааны байгууллагын удирдлага, гүйцэтгэл, үр ашигтай байдлыг онол болон практикийн түвшинд системтэйгээр авч үзсэн авч үзсэн бөгөөд мэдлэгийн менежмент (knowledge Management) ба өөрчлөлтийн манлайлал (transformational leadership) нь R&D байгууллагын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдгийг нотолгоонд суурилсан эмпирик судалгаагаар харуулсан байна.

Нээлтийн хүрээнд, тус бүтээлийн зохиогч ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хятадын Шинжлэх ухааны Академийн зочин эрдэмтэн, Доктор (PhD), Дэд профессор Доржготовын Баттогтох “Why R&D Alone Is Not Enough: The Power of Knowledge Management and Leadership” буюу “Яагаад зөвхөн судалгаа, хөгжүүлэлт (R&D) хангалтгүй вэ: Мэдлэгийн менежмент ба манлайллын хүч” сэдэвт илтгэлийг танилцуулан Дэлхийн судалгаа хөгжүүлэлтийн чиг хандлага, Мэдлэг менежмент болон Өөрчлөлтийн манлайллыг Шинжлэх ухааны байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх талаар эрдэмтэн, судлаач, менежер, бодлого тодорхойлогч нарт танилцууллаа.

Дашрамд дурдахад манай улсаас Олон улсын Springer Nature-д 12 бүтээл, Scopus-д 17 бүтээл хэвлэгдсэний нэг бүтээл нь Доктор (PhD), Дэд профессор Доржготовын Баттогтохыг энэхүү бүтээл болж байна.

Увс аймгийн ИТХ энэ лхагва гарагт хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэнэ
Увс аймгийн ИТХ энэ лхагва гарагт хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэнэ
 
АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ
АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!