Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлээд залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сүүлийн жилүүдэд иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна.

Тухайлбал өчигдөр /02.02/ “Бали руу аялалд явахаар нийт 13 хүний 36 сая төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл нэг ч хүний нислэгийн тийз захиалга баталгаажаагүй байна” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн тул шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аяллаар явах хүсэлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан цахим орчинд таатай нөхцөл, хямд аяллын үнийг санал болгож, улмаар сонирхсон иргэдтэй гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сайд Б.Энхбаяр “Бохирдсон” хуулийнхнаасаа сална гэв
Сайд Б.Энхбаяр “Бохирдсон” хуулийнхнаасаа сална гэв
 
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.