
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өнөөдөр /2026.06.09/ салбар хороог хуралдууллаа. Тус хурлаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Юуны өмнө Шагайн харвааны удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлуулж, наадмын нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг тогтмол байршуулж байгаа юм.
Харвааг “Насанд хүрэгчид”, “Ахмад”, “Өсвөр”-ийн гэсэн гурван төрлөөр зохион байгуулах бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Шагайн харвааны бай шагналыг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлжээ. Тухайлбал,
Насанд хүрэгчдийн багийн харваа:
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 40 сая төгрөг,
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 32 сая төгрөг,
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,
IV байр – Өргөмжлөл, 16 сая төгрөг,
V-VIII байр – Өргөмжлөл, тус бүр 4 сая төгрөг
Ахмадын багийн харваа:
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 20 сая төгрөг,
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая төгрөг,
IV байр – Өргөмжлөл, 12 сая төгрөг,
Өсвөрийн багийн харваа:
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 12 сая төгрөг,
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 10 сая төгрөг,
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 8 сая төгрөг,
IV байр – Өргөмжлөл, 6 сая төгрөгийн тус тус шагналтай аж.
Хурлын үеэр салбар хорооны дарга Монгол төрийн наадам бол үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил. Тэр дундаа энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой учир энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг онцлон санууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!