УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр асуултад хариулах үеэрээ "Нүүрсчид АМЬ ТЭМЦСЭН. 20 сая ам.доллар, байр сав дээрэмдсэн, нүүрс, Бор тээгийг хулгайлсан гээд олон асуудал нь нотлох баримтаар ил болсон. Тэд амь тавьж, орох байх газаргүй болсон.
Нүүрсчид эхнээсээ амилж, хилийн хоригоо тавиулсныгаа ил тод зарлаж байна. Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй, ямар ч хамаагүй гүтгэлгээр "зайлуулах" операцыг хийсэн. Үүнд нь О.Цогтгэрэл хамжигч болсон" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!