Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мэргэн: Ц.Санжаачойпэлд хорих ял оноох санал гаргасныг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл, "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралд прокурорын саналыг танилцуулж байна.

Энэ үеэр Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн "Ц.Санжаачойпэлийн хувьд хохирогчид учруулсан хохирол, гэм буруугаа ойлгоод хэдэн дахин илүү хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээж уучлал гуйсан. Тохиолдлын шинжтэй үйлдлээр гэмтэл учруулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн гэм буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Ялыг хөнгөрүүлэх цөөн тохиолдлоос гурван зүйлийг хангасан учир хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна" гэлээ.

Х.Мягмарсүрэн: Гэр бүлийн гишүүн бүр амьд харилцаа үүсгэдэг цорын ганц орчин бол МОНГОЛ ГЭР
Х.Мягмарсүрэн: Гэр бүлийн гишүүн бүр амьд харилцаа үүсгэдэг цорын ганц орчин бол МОНГОЛ ГЭР
 
“The Mongolz”,  “NAVI” багуудын тоглолт 17:00 цагаас эхэлнэ
“The Mongolz”, “NAVI” багуудын тоглолт 17:00 цагаас эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.