Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцаг: Манай хүүгийн найз охин руу янз бүрийн юм бичээд байсан учраас уурлаж, зодолдсон гэсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл өнгөрсөн долоодугаар сард "Хүүхдийн-100"-д байрлах цэнгээний газрын гадна зодоон хийж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож, өдгөө хуулийн байгууллагаар шалгагдаж буй.

Тэгвэл МАН-ын Бага хурал хуралдаж буй энэ үеэр сэтгүүлчид түүнээс байр суурийг нь тодруулжээ. Тэрбээр хэлэхдээ "Та нар энэ хэргийг шүүхээс нь асуу. Миний хүү 28 хүрсэн хүн. Эцгийнх нь хувьд би тухайн хэрэгт нь анхаарал хандуулж байгаа. Хохирогчийн эцэг эхтэй уулзаж эмчилгээнийх нь төлбөрийг төллөө, эрүүл мэндэд нь анхаарлаа. Өнөөдөр тэр хүүхдийнх нь хамар, ам нь бүтэн байж л байгаа шүү дээ.

Хохирогч хүүхдэд хилийн хориг тавих саналыг бид гаргаагүй. Мөрдөн байцаах газраас гаргасан. Хэргийн шалтгаан бол найз охиныг нь оролдоод, янз бүрийн юм бичээд байсан учраас уурлаад, зодолдсон гэж манай залуу тайлбарласан. Нотлох баримт, бичлэг нь байгаа. Найз охиныг нь янз бүрээр оролдоод байхаар ямар ч эр хүн дуртай байхгүй байлгүй дээ" гэжээ.

Г.Занданшатар: Нүүрсний хэргүүд өмнөх Засгийн газрын үед боогдсон байсан
Г.Занданшатар: Нүүрсний хэргүүд өмнөх Засгийн газрын үед боогдсон байсан
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.