Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүнсний 20”-ийн нүхэн гарцын цэвэрлэгээ, арчлалт хангалтгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо "Хүнсний 20"-ийн нүхэн гарцыг Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар 2019 онд иж бүрэн тохижилт, засвар, шинэчлэлтийн ажлыг хийж ашиглалтад оруулсан. 
Нүхэн гарцыг цаашид зөвхөн нүхэн гарц хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, тогтмол цэвэрлэгээ үйлчилгээ, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах гэрээг засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэсэн Элит констракшн ХХК-тай байгуулсан.


Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нүхэн гарцны байр байдалтай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцахад цэвэрлэгээ муу, шат орчны гэрэлтүүлэг унтарсан, хана туурганд шүршдэг будгаар зураг, бичиг зурсан, зарим хэсгүүдэд хөрсний ус нэвчиж замаск хууларсан зэрэг зөрчлүүд илэрчээ.


Иймд цэвэрлэгээ үйлчилгээ, арчлалт хамгаалалт хариуцсан Элит констракшн ХХК-д дээрх зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг шуурхай арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Шугамын худгаас хүний цогцос олджээ
Шугамын худгаас хүний цогцос олджээ
 
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.