Өнгөрөгч оны долоодугаар сард орсон борооны улмаас нийслэлд томоохон хэмжээний үер болсон. Үүнтэй холбоотойгоор үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд S'Outlets төвийн 3 давхар барилга, агуулахыг нурааж, цэвэрлэгээний ажлыг хийж дууссан байна.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлсэн ба "2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 давхар барилгыг нураах ажлыг эхлүүлж, түшиц ханыг нурааж даланг тэлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэв.