Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: Гэр хорооллын бүсийн 16 байршилд иргэд нарлахад зориулсан талбайн тохижилтыг хийж эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ жил Улаанбаатар хотын 16 байршилд тохижилт,ногоон байгууламжийн ажил хийхээр төлөвлөсөн тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ" Нийслэлийн засаг даргын 488 дугаар тоот захирамжийн хүрээнд Улсын драмын эрдмийн театрын урд байрлаж буй авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож иргэдэд зориулсан тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, уг ажлыг 7-р сарын 01-ээс эхлүүлэх юм. Мөн гэр хороолол руу чиглэсэн нийт 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Тухайн байршлуудад хийгдэх тохижилт иргэдийн амьдрах орчинд нийцсэн байх шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр иргэд амьдарч буй газрынхаа таатай нөхцөлд нарлах, амрах, хүүхдүүд тоглох бололцоог хангаж өгөх юм. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын бүсийн 204 хороо байгаагаас энэ онд 16 хороог сонгож авч тохижилтын ажлуудыг хийхээр болсон.

Түүнчлэн жил бүр хийгддэг тохижилтын ажил энэ удаад 30 байршилд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Үүнээс долоон газарт явган хүний замын ажлууд хийгдэж байна. Тодруулбал, Нийслэлийн 23-р сургуулийн орчинд явган хүний замыг өргөсгөх ажлыг хийж байна. Мөн 32-р тойрогт явган хүн зорчих замын тохижилтыг хийж эхэлсэн. Тухайн ажлуудад Нийслэлээс томилогдсон ажлын хэсэг гарч ажиллах болон.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд шүдний чигчлүүрийг идэх юмтай андуурч ЗАЛГИЖЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд шүдний чигчлүүрийг идэх юмтай андуурч ЗАЛГИЖЭЭ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.