Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Төрхүү: Насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна. Тодруулбал,

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран 2018-2023 оны хооронд цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажилд шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Ийнхүү өдгөө уг технологийг нутагшуулан, өөрсдөө бие даан шугам сүлжээ доторлох ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр зам ухаж, ус хязгаарлах шаардлагагүйгээр богино хугацаанд шугам хоолойн засвар шинэчлэлтийг хийх боломжтой. Мөн зардал болон нөхөн сэргээлтийн ажил бага шаарддаг зэрэг давуу талтай юм.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бидний ажиллаж буй уг байршлын цэвэр усны шугам хоолойг 1950-аад онд хийсэн. Ийнхүү өнөөдөр шинэ технологиор доторлогооны ажлыг хийж байна. Нэг сувгаас нөгөө худаг хүртэл сүвэгчилж доторлогоо хийдэг уг технологийн ажиллах зарчим нь эхний ээлжид насжилт өндөртэй ган хоолойн шугамыг өндөр даралттай усаар угааж, дотор хананд тогтсон зэвийг бүрэн арилгаж, цэвэрлэдэг. Үүний дараа шугам хоолой дотор камер гүйлгэн дүрс оношилгоо хийж, шилэн даавуун доторлогоо хийдэг юм.

Цаашид энэ төрлийн технологийг Улаанбаатар хотын насжилт өндөртэй шугам хоолойд нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил төрөл, амьдралд нь саад учруулахгүй. Мөн олон жил болсон насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ. Энэ шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч буй” гэлээ.

МУБИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яам хүртэлх автозамыг хааж, дулааны шугам шинэчилнэ
МУБИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яам хүртэлх автозамыг хааж, дулааны шугам шинэчилнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.