Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүний улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж эхэлсэн. Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн төлбөрөө бууруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх юм байна. Уг зохицуулалтыг тусгасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжээд байгаа юм.
Түрээслүүлэгч төлбөрөө бууруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлнэ
Огноо
Унших
1 минут 19 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.