Архидан согтуурч маргалдан, нэгнээ цохиж гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Орон нутагт 2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө нэр бүхий барны гадна иргэд согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас энэ хэрэг гарчээ.

Шалгалтын ажиллагаагаар хэрэг гарах цаг хугацаанд барны гадна маргалдаж байсан иргэн Б нь иргэн Т-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас иргэн Т хойш савж унах үедээ тархиндаа хүнд гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогджээ. Иймд иргэн Б-ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон, хэргийг өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Түүнчлэн, өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” 8752 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн 15.8 буюу 7063 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

29-75 насны гурван иргэн архидан согтуурсны улмаас осгож нас баржээ
29-75 насны гурван иргэн архидан согтуурсны улмаас осгож нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!