Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

29-75 насны гурван иргэн архидан согтуурсны улмаас осгож нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон аж.

Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хөвсгөл аймгийн төвд үерийн далан барих зардлыг 2027 оны төсөвт суулгахаар болов
Хөвсгөл аймгийн төвд үерийн далан барих зардлыг 2027 оны төсөвт суулгахаар болов
 
Дорнод Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоолоо
Дорнод Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.