Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: ХӨСҮТ-ийн эмч нарт ажлаасаа халшрах хам шинж ажиглагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил манай улсад өрнөөд нэг жил болох гэж байна. Дотоодын халдвар бүртгэгдээд нэг сар хагас боллоо. Өнгөрсөн гуравдугаар сараас тусгай үүргийн нислэгээр иргэдийг зөөвөрлөн ирснээс эхлээд ХӨСҮТ-ийн эмч ажилчид тусгаарлагдан ажиллаж байгаа юм. Ингэхдээ 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдаад 14 хоног гэртээ амраад дахин ажилдаа орох байдлаар ажиллаж байна. Одоогоор 40 гаруй эмнэлэгийн ажилтан халдвар аваад буй.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл эмч нарын нөхцөл байдлын талаар "Эмнэлгийн ажилчид халдвар авч байгаа байдал нь дэлхий дахинд, манайд ч маш их байна. Энэ нь хамгаалах хэрэгсэл, орчин, ахуйн нөхцөл, ядаргаа зэргээс шалтгаалж байна. Ер нь дэлхий дахинд анх удаа л жил гаруй хугацаанд цар тахалтай нүүр тулан ажиллаж байна. Халдварын тархалт маш өндөр байгаа. Халдвартай хүнтэй л ойр байвал түймэр шиг хэмээн хүмүүс бичсэн байна лээ. Судлаачдын мэдээлснээр, цар тахлын үеийн стресс эрүүл мэндийн ажилчдад маш өндөр гарч байна. Мөн ажлаасаа халшрах хам шинж ажиглагдаж байгааг мэдээлж байна. Ядрах, цуцах, стрессдэх, бухимдах зэрэг зүйлүүд байгаа гэсэн байна. Ар гэрийн амьдралаа бүтэн жил гаруйн хугацаанд орхих, гэр орон хүүхдээсээ хол байх, байнгын ажил дээрээ байснаар стрессдэх, бухимдах шинж тэмдэг дэлхий дахинд ч байна, манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд ч байна. Үүнд Анагаахын ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт хийж явж байна. Одоогоор 40 гаруй эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан. Үүнээс 15, 16 нь эдгэрээд эмнэлгээс гарсан байна" хэмээн өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.

Ус түгээх байранд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршууллаа
Ус түгээх байранд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.