Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ус түгээх байранд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хүүхдийн  эрхийг  хангах, учирч болзошгүй эрсдэлээс  урьдчилан  сэргийлэх  төрийн  бодлогыг хэрэгжүүлэх ажлыг  нэгдсэн  удирдлагаар  хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэн,  хувийн хэвшлийн  санал санаачлагыг дэмжин “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлээд байгаа билээ.

Цаашид энэхүү арга хэмжээг  үндэсний хэмжээнд түгээн  дэлгэрүүлэх ажлын хүрээнд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах  газрын хамт олонд  хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын тухай, Миний гэр аюулгүй орчин зэрэг 10 төрлийн тараах материал гарын авлагыг хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээллэж байсан.

Тэгвэл өнөөдөр Ус сувгийн удирдах газрын 667 ус түгээх байр болон бусад цэг салбарууд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудсыг өөрсдын байрандаа байршуулан тухайн  худгаар үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл зөвөлгөө өгч  сайн дурын хүүхэд хамгаалагч болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдээд байна.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж хөл хорионы үед тасралтгүй ажиллаж байгаа ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ- ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ - ХӨРШ гэсэн хэрсүү гурвалжингийн гурвалсан холбоогоор дамжуулан гудамж, орц, байрныхаа хүүхдүүдийн хөхөрсөн нүд, доголсон хөл, хүнс, хоолны дутагдалтай байгаа зэргийг хэрсүү ажиглан мэдэж мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэнх ажлын нэг оролцогч нь  Ус сувгийн удирдах  газрын  хамт  олон юм.

Энэ сард тусгай нислэгээр 507 иргэнээ татан авлаа
Энэ сард тусгай нислэгээр 507 иргэнээ татан авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.