11 сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 174 гэмт хэрэг бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэх болсон. Цагдаагийн байгууллагад энэ оны 11 сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 174 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн хууран мэхлэх арга юм.

Монгол Улсын Эрүүгийн хуульд олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 6 сараас 3 жил, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэхээр хуульчилсан.

Иймд цахим мөрийтэй тоглоомд амьдрал, цаг хугацаа, гэр бүл, эд хөрөнгөө алдаж байгаагаа ухамсарлаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
 
АҮЭБЯ: Албаны нууцад авсан 21 мэдээллийг ил болголоо
АҮЭБЯ: Албаны нууцад авсан 21 мэдээллийг ил болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!