Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Импортын барааны гаалийн албан татварын хэм хэмжээг батлах тухай хуулийг чуулганаар хэлэлцэнэ
Импортын барааны гаалийн албан татварын хэм хэмжээг батлах тухай хуулийг чуулганаар хэлэлцэнэ
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.