Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод тогтоох хатуу хөл хорионы үед эдгээр 15 чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй.
Хязгаарлалт тогтоогоогүй чиг, үүрэг бүхий байгууллагуудын тээврийн хэрэгсэл маргаашнаас /2020.12.23/ QR код бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно. Зөвшөөрлийг smartcar.mn сайтад хандаж дахин хэвлэж авах зайлшгүй шаардлагатай болохыг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.