БЗД-ийн эмнэлэгээс гарсан Ковид-19 ийн халдварын голомтын тархалтыг хумихтай холбоотойгоор энэ сарын 23-наас эхлэн 14 хоног хатуу хөл хориог нийслэлд тогтоож байна. Энэ хугацаанд дараах 15 чиглэлийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн
- Малын өвс тэжээл түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллаж байгаа.
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурин газрын дулаан, усан хангамж, ариутга татуурга
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
- Банк
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
- Шүүх, прокурор, нотариат /тодорхой журмуудын дагуу/
- Төрийн захиргааны байгууллага 10-15 хувь нь ажиллана. Ачаалал авч буй байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ
- Хүүхэд хамгааллын байрууд
- Оршуулгын үйл ажиллагаа