Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн алба хаагчид QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 33 секунд

Хөл хорионы дэглэмийг чангатгасантай холбоотойгоор энэ сарын 25-наас эхлэн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтнууд авто машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодтой байх шаардлагатай гэх УОК-ын тушаал гарсан.

Улмаар үйл ажиллагааны чиглэлээс хамааран зарим салбарынхан цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR код олгогдсон.

Гэхдээ эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ.

Нийслэлд өнөөдөр 74586 иргэнийг дархлаажуулна
Нийслэлд өнөөдөр 74586 иргэнийг дархлаажуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.