Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Тусгаарлах байрны хүрэлцээ бага байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

 

Засгийн газраас мэдээлэл хийж байна. Тусгаарлах байр болон тусгай үүргийн нислэгийн талаар УОК-ийн дарга Я.Содбаатар:

"Өнгөрсөн зуны улиралд 100 гаруй тусгаарлах байр ажилладаг байсан ба өвлийн улиралд хотоос зайдуу байрладаг тусгаарлах байрууд ажиллах боломжгүйд хүрээд байна. Үүнээс үүдэн тусгаарлах байрны хүрэлцээ багасаж буй асуудал гарч байна. Хөл хорионы дэглэмийг сулруулснаас хойш дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 500 орчим хүнийг татан авсан. Энэ сарын 25-нд Сөүлээс 250 хүн ирэх байсан нислэгийг цуцлаж байна. Дотоодын нөхцөл байдал гайгүй болохоор гаднаас иргэдээ татан авна" гэж мэдэгдлээ.

Т.Мөнхсайхан: Нийслэлийн 415 мянган өрхөөс шинжилгээ авах нь утгагүй
Т.Мөнхсайхан: Нийслэлийн 415 мянган өрхөөс шинжилгээ авах нь утгагүй
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.