Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Нийслэлийн 415 мянган өрхөөс шинжилгээ авах нь утгагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан: “Тархалт нийтийг хамарсан цар тахал болох эрсдэлтэй учраас өмнө нийтийн хөл хорионд шилжих санал гаргасан. Улаанбаатар хотын хувьд “Нэг өрх-Нэг шинжилгээ” гэж 415 мянган өрхөөс авах нь утгагүй арга барил гэж харж байна. Яагаад гэвэл коронавирусний тархалт нийтийг хамарсан тархалт болоогүй, голомтлон тархсан учраас мөн 1-2 ойрын хавьтлууд бүгд тодорхой байна. Бид 1500 хүнд  PCR шинжилгээ хийгээд 62 халдвар илрүүлчихсэн. Тийм учраас Улаанбаатар хотын 415 мянган өрхөд PCR шинжилгээ хийх нь хамгийн үр ашиггүй, шаардлаггүй арга барил. “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Улаанбаатарт хийхгүй. Ойрын хавьтлаа тогтоогоод цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллавал нийтийг хамарсан тархалт болгохгүйгээр шинээр үүсэн голомтыг хумих боломж байгаа” гэлээ.

Коронавирусний шинэ омог Италид илэрчээ
Коронавирусний шинэ омог Италид илэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.