Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын 60 орчим хувийг хүүхэд эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхэд 35 хувиар, гэмтсэн хүүхэд 29.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 36.4 хувиар буурсан.

Хэдийгээр статистик мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа боловч хаалттай хаалганы цаана хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байж болзошгүйг албаныхан анхааруулж байна.

Ахуйн хүрээнд онц ноцтой, олныг айдаст автуулсан хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэр бүлийн хайртай дотны хүмүүс нь /хойд эцэг, хамаарал бүхий хүн/ үйлдэх асуудал буурахгүй байгаа аж. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 60 орчим хувийг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл эзэлж байна. Хаалттай хаалганы цаана айл бүрт төрийн байгууллага хүрч ажиллах боломжгүй юм. Иймд хөршийн холбоо хамгийн чухал байна.

Галт тэрэг автобустай мөргөлдөж зорчигчид нас баржээ
Галт тэрэг автобустай мөргөлдөж зорчигчид нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.